Ёлын ам

0
2998

[:mn]

Алдарт “Ёлын ам” нь Алтай нурууны үргэлжлэл болох “Говь гурван сайхан” уулын зүүн сайхан ууланд орших, Өмнөговь аймгийн есөн гайхамшигийн нэг юм. Энэ үзэсгэлэнт ам нь их эрт, 1965 онд АИХ-ийн тэргүүлэгчдийн 17-р зарлигаар Монгол улсын Дархан цаазат газар болж байсан. 1993 онд УИХ-ын 83 дугаар тогтоолоор Говь гурван сайхан Байгалийн цогцолборт газарт орж хамгаалагдсан юм. Зүүн сайхан уулын хамгийн үзэсгэлэнт газруудын нэг “Ёлын ам” нь зуны аагим халуун өдрүүдэд сэрүү татуулсан уулын горхи, мөсөн хавцал бүхий, аргаль, янгир, ирвэс, шилүүс, саарал чоно гэх мэт ан амьтад мөн жуулчдын илүүтэй сонирхдог хэрмийн бялзуухай /Wallcreeper/, идлэг шонхор /Saker Falcon/, цармын бүргэд /Golden eagle/, Ооч ёл /Lammergier/, алтайн хойлог /Alta’s snowcock/ гэх мэт жигүүртэн шувуудын өлгий нутаг болсон байгалийн үзэсгэлэнт газар юм.

[:]


SHARE
Previous article2 шөнө 3 өдрийн аялал

LEAVE A REPLY