Баянзаг – Flamming cliffs –Улалзах цонж

0
2799

[:mn]

Монгол орноос бараг хамгийн анх дэлхийд нэрээ дуурсгасан газар бол яахын аргагүй Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотоос хойш 100км, Булган сумаас зүүн тийш 18км, Говь Мираж жуулчны баазаас 50км-т байрлах баянзаг юм. Энэ цонжийг жуулчид гадны хүмүүс “Баянзаг” хэмээн нэрлэж ирсэн боловч нутгийнхан Ширээ шавар хэмээн нэрлэдэг бөгөөд цонжоос хойш орших загийн шугуйг л Баянзаг гэж нэрлэдэг билээ.

1920-иод оны үед АНУ-ын Нью Йорк дахь байгалийн түүхийн музейн судлаач, Төв Азийн шинжилгээний ангийн ахлагч Рой Чапмен Эндрюс-ийн удирдсан экспедиц “Баянзагт” ирж олон сая жилийн тэртээх үлэг гүрвэлийн ховор олдворуудыг олсоноор дэлхий даяар нэр нь алдаршсан үлэг гүрвэлийн өлгий нутаг хэмээн нэрлэгддэг археологийн чухал дурсгалт газрын нэг юм. Мөн энд говийн хатуу ширүүн уур амьсгалд зохицон ургадаг заган ой бий. Баянзагийн сууринаас одоогоос 40 орчим мянган жил, түүнээс өмнөх үеийн хүмүүсийн амьдарч байсан ул мөр, эдэлж хэрэглэж байсан чулуу болон хүрэл зэвсэг хэрэгсэлийн үлдэгдэл одоо ч олдсоор байгаа юм.

[:]


LEAVE A REPLY