Хэрмэн цав

0
1285

Өмнөговь аймгийн болон Монгол улсын есөн гайхамшигийн нэгд зүй ёсоор багтдаг. Монголын хамгийн том цав болох энэ гайхамшигт газар нутаг, Өмнөговь аймгийн хамгийн баруун хэсэгт аймгийн төвөөс 460 орчим км, Гурвантэс сумаас баруун хойш 150 орчим км-т байрладаг. Энэхүү газар нутаг нь олон зуун, саяны салхи шуурга, дунд би шинэ төрмөлийн эриний, эртний тэнгис далай их усны элэгдлээр бий болсон, 250 орчим км2 талбайг хамарсан, 100-200 м орчим өндөр, 10 гаруй км үргэлжилсэн, далайн түвшинээс дээш 1000 орчим м өндөртэй гайхамшигтай том олон өнгийн элсэн ангал, цавуудыг үүсгэн, Ингэн хөөврийн говь руу чиглэн тогтсон асар том эрэг ганга билээ.

Хэрмэн цав ямар ч амьдралгүй мэт харагддаг ч доод адагтаа нэн үзэсгэлэнтэй баян бүрдтэй. Энэ баянбүрд нь зарим өнтэй жил хурын уснаас тогтсон устай байдаг. Баян бүрдийн дундуур говийнхний бахархал болсон томоохон мод болох тоорой, заг, хайлаас мөн олон цэцэгт сухайн том төгөл байдаг бөгөөд ийм олон төрлийн модлог ургамал нэг дор ургасан баян бүрд говьд үүнээс өөр байхгүйгээрээ онцлог юм.

[:]


LEAVE A REPLY