Төгрөгийн ширээ

0
651

[:mn]

Говь Мираж баазаас хойт зүгт Булган сумаас 30 км-т оршдог байгалийн өвөрмөц тогтоц бүхий энэ газар нь монголын үлэг гүрвэл судлалын түүхэнд чухал байр суурийг эзэлнэ. Төгрөгийн ширээ нь бусад үлэг гүрвэлийн олдвор бүхий газруудаас өвөрмөц цагаан цайвар өнгөөрөө ялгардаг. Төгрөгийн ширээг анх алдаршуулсан, дэлхийд цорын ганц олдсон, дэлхийн олон улс оронд эх нутгаа төлөөлөн сурталчилж явдаг, нэгэн гайхамшигт олдвор нь 1971 оны 8-р сарын 12-нд олдсон зууралдаж мөхсөн гүрвэлүүд буюу өвсөн тэжээлт Протоцератопс /Protoceratops/, махан идэшт Велосираптор /Veloceiraptor/-ийн хоорондоо ноцолдож байгаад мөхсөн олдвор юм. Одоогоос 80 сая жилийн өмнө амьдарч байсан энэ үлэг гүрвэлүүдийн зууралдан чулуужиж үлдсэн олдвор нь одоо ч шинжлэх ухааны байгууллагууд хүмүүсийн сонирхлыг татсан хэвээр байгаа бөгөөд одоо Монголын байгалийн музейд хадгалагдаж байна.

[:]


SHARE
Previous articleХэрмэн цав
Next articleМолцог элс

LEAVE A REPLY