2 шөнө 3 өдрийн аялал

0
653

1 дэх өдөр – Говьд орон нутгийн нислэг буюу нийтийн тээврийн унаа автобусаар хүрэлцэн ирнэ. Онгоцны буудал эсвэл тээврийн товчоон дээр жолооч тосон авч цааш Говь Мираж баазад очин буудаллаж өдрийн хоол иднэ. Улмаар өдрийн хоолны дараа Зүүн сайхан ууланд орших Ёлын амаар аялан Говь гурван сайхан байгалийн цогцолборт газраар зочилж байгалийн түүхийн музей үзэж сонирхоно. Орой Говь Мираж бааздаа эргэн ирж оройн хоолоо идэн амарч тухлах болно.

2 дах өдөр – Өглөөний цайны дараа алдарт Баянзаг руу явж үлэг гүрвэлийн өлгий нутгаар зочилж улмаар говийн заган говиор зугаалж хээрийн хоолоо зооглоно. Өдрийн хоолны дараа аялалыг цааш үргэлжлүүлж Молцог элс хэмээх үзэсгэлэнт газраар аялаж, говийн заан хэмээх тэмээ унаж сонирхож болно. Орой Говь Мираж бааздаа буцан ирж оройн хоолоо идэж тухлах болно.

3 дахь өдөр – Өглөөний цайны дараа 50км явж нисэх буудал юм уу тээврийн товчоо хүрч аялал өндөрлөнө.

 gobimirage7


LEAVE A REPLY