location

“Говь Мираж” жуулчны бааз нь Ємнєговь аймгийн Ханхонгор сумын нутагт, алдарт Говь Гурван Сайхан уулын зvvн талд байрладаг ба тус газрыг сонгосон нь дараах хэдэн давуу талтай юм.

Yvнд:
Нам гvм, тайван орчин – Тєв суурин болон авто замаас зайтай тул чимээ шуугиангvй. Мєн эргэн тойронд 10км-с дотогш єєр жуулчны бааз байхгvй.
Yзэсгэлэнт байгаль – Цэвэр агаарт амарч алжаалаа тайлахын хамт говь нутгийн уудам цэлгэр талд мандан гарах єглєєний нар, алсад харагдах уулс, зэрэглээн дунд vзэгдэх морь тэмээ, оройн нар vзэсгэлэнтэйгээр жаргахыг, мєн шєнийн тэнгэрт гялалзах оддыг харах боломжтой.
Малчин айл – Баазын дэргэдэх нутгийн малчин айлд зочлон єєрийн гэртээ байгаа юм шиг тухлан сууж, тєрєл бvрийн цагаа идээ амтлахаас гадна морь, тэмээ унаж vзэх болон єєрсдийн хvсэлтээр аялалд оролцох боломж нээлттэй.

Байрлал – Улаанбаатар хотоос 580км, Даланзадгад хотоос байруун хойш 50км зайд оршдог ба дотоодын гадаадын амрагч зочдын очих дуртай газруудын дунд байрласнаараа онцлог юм.

Манайд байрласнаар єєрийн хvсэл сонирхол, цаг хугацаандаа тохирсон аяллыг хийж, амарч алжаалаа тайлах боломжтой байх болно. Эндээс тус аймгийн нутагт байдаг гол vзмэрvvд болох “Ханхонгор” сумын нутаг дахь “Говь Гурван Сайхан” уулын цогцолборт газарт оршдог алдарт “Ёлын ам“, нарийн хавцал бvхий “Дvнгэнээгийн ам”, нутгийнхний дунд “Мухар Шивэрт” гэж нэршсэн мєсєн хавцал, “Булган” сумын нутаг дахь Монголд тєдийгvй дэлхий даяар эртний vлэг гvрвэлийн амьдарч байсан газруудын нэг гэдгээрээ танигдсан, мєн заган ой бvхий “Баянзаг“, “Сэврэй” сумын нутаг дахь “Дуут Манхан” хэмээх уул тал, гол горхи рашаан бvхий байгалийн vзэсгэлэн дундах хэн бvхний очих дуртай “Хонгорын элс” гэх мэт нэлээд олон сайхан газруудаар аялах боломжтой.